• Эхлэл
  • УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хурал хийлээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хурал хийлээ

2017/08/01

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хурал хийлээ.

Тус хурлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хурлын төгсгөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн Ард нийтийн санал асуулгыг явуулж тогтоох нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгджээ.

Үүнээс гадна 60 тэрбумын асуудлыг өдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ хэмээн үзсэн байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг өргөн хүрээнд хамруулах шаардлагатай гэж үзэж ажлын хэсэг байгуулан, намын гишүүд дэмжигчдийн оролцоог хангаж, намын Үндэсний бодлогын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна