• Эхлэл
  • Автобусанд бэлэн мөнгөөр зорчиж буй зөрчлийг баримтжуулбал урамшуулна

Автобусанд бэлэн мөнгөөр зорчиж буй зөрчлийг баримтжуулбал урамшуулна

2017/08/01

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжиж эхлээд буй ухаалаг карттай холбоотой аян зарлагдсан байна. Тодруулбал, Улаанбаатар смарт карт ХХК-аас нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр төлбөр төлж, зорчих зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах аян зарлажээ. Ингэснээр нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгана гэж үзэж байгаа юм байна.  

Энэхүү аян өнөөдрөөс эхлэн ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтаар баримтжуулан авч, илгээсэн тохиолдолд нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулна гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна