• Эхлэл
  • “Мэргэн буудагчийн зааг” олон улсын тэмцээн эхэллээ

“Мэргэн буудагчийн зааг” олон улсын тэмцээн эхэллээ

2017/08/02

Казахстан Улсад зохион байгуулагдаж байгаа “Мэргэн буудагчийн зааг” олон улсын тэмцээн 2017 оны наймдугаар сарын 01-ний өдөр Жамбул мужийн “Гвардейский” сургуулийн төвд нээлтээ хийлээ.

Тэмцээнд 17 орны мэргэн буудагчид цэц мэргээ сорихоор бэлтгэлээ базааж байна. Нээлтийн ажиллагааг ОХУ, Казахстан болон оролцогч орны 30 гаруй телевиз газар дээрээс шуурхай сурвалжлан нийтэд түгээж байна.

Оросын цэргийн төв телевиз “Звезда” болон Казахстаны БХЯ-ны телевизийн сурвалжлагчид тэмцээний бэлтгэл ажлын явц, орон бүрийн тамирчдын тухай цогц мэдээ бэлтгэн шуурхай мэдээлж байгаа бөгөөд тэд Монгол Улсын түүх, Зэвсэгт хүчин, тэмцээнд оролцож буй баг тамирчдын тухай багийн ахлагч хурандаа Хадбаатараас ярилцлага авсан юм.

Орчуулсан: Luvsanjav Gantumur


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна