• Эхлэл
  • Иран руу 4000 тонн мах гаргах боломжгүй

Иран руу 4000 тонн мах гаргах боломжгүй

2017/08/02

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон тус яамны газрын дарга нарыг Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан, тариалалтын явцыг Ерөнхийлөгчид танилцуулав.

Иран, Вьетнам руу мах нийлүүлэх гэрээ хийжээ. Мөн Катар, ОХУ, Казахстанд мах экспортолж байгаа юм байна. Ираны тал долоо хоног бүр 4000 тонн мах худалдан авах санал ирүүлжээ. Гэвч одоогийн хүчин чадлаар энэ хэмжээний махыг манай махны үйлдвэрүүд бэлтгэх боломжгүй аж. Иймд ХХААХҮЯ, махны үйлдвэрийн эзэд, МХЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулан, бодит боломж, нөөцөө тогтоохоор ажиллаж байна.

Одоогоор Иран руу авто тээврээр махаа экспортолж байна. Тээврийг ОХУ-ын компани хариуцан ажиллаж байна. Цаашдаа агаарын тээврээр махаа хүргэхээр хэлэлцээ явуулж эхэлжээ. Учир нь авто замаар тээвэрлэхэд 3-4 орны хилээ нэвтэрдэг, хүндрэлтэй гэж П.Сэргэлэн сайд уламжлав.

Иран руу экспортолж буй 1 кг махны үнэ 3.6 ам.доллар, БНХАУ-д гаргаж байгаа нь 1.61 ам.долларын үнэтэй. П.Сэргэлэн сайд энэ сарын дундуур Иранд айлчлан, мах нийлүүлэх гэрээг үзэглэхээр төлөвлөжээ.                   

Дээрх мэдээллийг өгсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Иран, Вьетнам руу мах нийлүүлэх тээврийн зардлаа бууруулахад анхаарахгүй бол нөгөө тал худалдан авалтаа цуцлах эрсдэлтэйг анхаарууллаа. Ерөнхийлөгч ХХААХҮЯ-ны удирдлагуудтай ирэх сард дахин уулзахаар тогтов.  

Эх сурвалж: ХХААХҮ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна