Мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлж, нийслэлийн ногоон бүс дэх мал бүхий айл өрхүүдийг Багануур, Багахангай болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод руу нүүлгэхээр болоод буй.
Эл ажил ирэх даваа гаригт эхлэх аж. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот руу орох тээврийн товчоодын дэргэдэх мал худалдах цэгийн үйл ажиллагааг зогсоолоо. Цаашид ийм цэг ажиллуулахгүй бөгөөд нийслэлийн хоёр захад мах боловсруулах үйлдвэр барьж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн. Энэ онд ашиглалтад оруулж арай л амжихгүй болов уу. Ийм үйлдвэртэй болсноор нийслэлийн иргэд хүнсэндээ эрүүл, цэвэр мах хэрэглэх боломжтой” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна