С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал /2017.03.15/ нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болсон. Шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч яллагдагч нарын гомдлын дагуу шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэхээр болжээ.

Тиймээс Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх өнөөдрийн хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна.
Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар оролцож байна. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг болони шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нар шүүх хуралдааныг нээлттэй хийх хүсэлт гаргасан юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авах эсэхийг зөвлөлдөн Эрүүгийн хэргийн хянан шийдьвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйл ангийн дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авсангүй.
Шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна
Өмнө нь давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Анах шатны шүүх хурлаас С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон юм.
Тодруулбал, шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон юм.
Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл байхгүй байна