• Эхлэл
  • ”Apple”-ийн орлого шинжээчдийн таамгаас давлаа

”Apple”-ийн орлого шинжээчдийн таамгаас давлаа

2017/08/04

Apple" компанийн есдүгээр сард эцэслэх дөрөвдүгээр улирлын борлуулалтын орлого 52 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь шинжээчдийн 49 тэрбум ам.долларын урьдчилсан таамгаас давсан үзүүлэлт төдийгүй хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болж байна. Мөн зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд тэргүүлэгч "Apple" шинэ загварын "iPhone" гар утсаа товлосон хугацаандаа танилцуулах нь үүгээр улам батжиж эхэллээ. Ирэх сард гарахаар хүлээгдэж буй тов хойшлогдож магадгүй гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан.

"Apple" гуравдугаар улиралд 41 сая ширхэг "iPhone" гар утас борлуулснаар орлого нь 7.2 хувиар өсөж, 45.4 тэрбум ам.долларт хүрсэн. Харин "Bloomberg"-ийн шинжээчид орлогын дүнг 44.9 тэрбум ам.доллар хүрнэ таамаглаж байсан. "iPhone" ухаалаг гар утас нь "Apple" компанийн нийт орлогын гуравны хоёрыг бүрдүүлдэг.

Компанийн орлогын талаарх мэдээллийн дараа "Apple"-ийн хувьцааны ханш зургаан хувиар өссөн. Харин он гарснаас хойш хувьцаа нь 30 хувиар чангараад байгаа юм. Түүнчлэн "iPhone" ухаалаг гар утасны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан компани тус брэндийн гурван шинэ загварыг танилAцуулна. Үүнээс нэг нь 1000 ам.доллараас дээш үнээр борлуулж магадгүй байна.

Эх сурвалж: gogo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна