• Эхлэл
  • Туул, Улиастайн гол дагуух 20 тонн хогийг цэвэрлэв

Туул, Улиастайн гол дагуух 20 тонн хогийг цэвэрлэв

2017/08/07

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өчигдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээнд тус дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон БХИС-ийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй хүн оролцсон юм.

Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20 тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн бөгөөд ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх аж. Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан байна. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    huniig mergejileer n dugnehgui huneer n dugne
    2017 оны 08 сарын 07