• Эхлэл
  • “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон болно

“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон болно

2017/08/08

Энэ сарын 13-нд Улаанбаатар хотноо “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм.

Тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрлөөр явагдахаар болжээ. Тухайлбал, “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой аж.

Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 10-ныг хүртэл хийх юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна