• Эхлэл
  • Ерөнхий захирлууд цэрэг иргэний нисэхийн талаар ярилцлаа

Ерөнхий захирлууд цэрэг иргэний нисэхийн талаар ярилцлаа

2017/08/11

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо 4 дэх өдрөө амжилттай үргэлжилж байна.

Хуралд оролцогч Ерөнхий захирлууд өнөөдөр “Цэрэг болон иргэний нисэхийн хамтын ажиллагаа”, “Хөөрч буух зурвасын аюулгүй байдал, хамтын ажиллагаа”, “Нисэхийн аюулгүй байдал” гэсэн сэдвүүдийн хүрээнд 3 хуваагдан хуралдаж байна. Бусад дагалдах төлөөлөгчдийн хувьд нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа юм.

Зөвхөн Ерөнхий захирлуудыг оролцуулан тодорхой сэдвийн хүрээнд илтгэл сонсож санал солилцох хурлыг ИКАО /Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ энэ жил анх удаа туршилтаар зохион байгууллаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна