Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсанд наймдугаар сарын 10-ны өдөр иргэн Altansukh Dovdon-оос ирүүлсэн "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын хэсэгт улсын дугаар бус утасны дугаар байрлуулсан байна" гэх мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Дээрх тээврийн хэрэгслийг илрүүлж зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт "Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу зөрчлийг газар дээр нь арилгуулж, 25 мянган төгрөгөөр торгож, зөрчлийн 2 оноо хасаж хариуцлага тооцжээ.
Сэтгэгдэл байхгүй байна