• Эхлэл
  • Бохир ус хальсан газруудад халдваргүйжүүлэлт хийжээ

Бохир ус хальсан газруудад халдваргүйжүүлэлт хийжээ

2017/08/11

Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “Ривер саундс”ХХК-ийн бохир бөглөрч хальсан байна гэсэн мэдээлэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иржээ.

Энэ дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхэд гудамжинд байрлах дундын бохирын худаг битүүрсний улмаас бохир хальсан байсныг тогтоосон байна.

“Ривер саундс”ХХК-иар бохирын бөглөөсийг гаргуулж хэвийн ажиллагаанд оруулсан аж. Бохир хальсны улмаас худагны ойр орчим бохирдол их байсан тул ойр орчны газрыг цэвэрлүүлж халдваргүйжүүлэлт ариутгалыг хийжээ.

Эх сурвалж: gogo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна