Өнгөрсөн лхагва гарагт Энэтхэгт болсон нэгэн илтгэлийн арга хэмжээнд оролцохдоо 14 дүгээр Далай Лам өөрийн дараагийн дүрийн талаар ярьжээ.
Тэрээр 15 дугаар Далай Ламыг тодруулах бэлтгэл ажил 1-2 жилийн дотор эхэлнэ гэсэн байна. Мөн түүний залгамжлагч нь Хойд Хималайн бүс нутаг болон Монголоос тодорч магадгүй гэсэн утгатай үг цухуйлгажээ.
Түүний хийсэн мэдэгдлээс Буддын шашны судлаачид хоёр санааг гаргаж дэвшүүлсэн байна.
Нэгдүгээрт 15 дугаар Далай ламыг одоогийн Далай ламын амьд сэрүүнд тодруулж магадгүй. Төвдийн цагаачлалын засгийн газрын тэргүүн Лубсан Сангай өнгөрсөн тавдугаар сард ярихдаа “Далай лам өөрөө 90 насыг зооглохдоо дараагийн дүрийн тухай ярьж эхэлнэ гэдэг.
Гэхдээ миний бодлоор бид үүнийг эрт шийдэх боломжтой, тэгэх ч магадлал өндөр байгаа” гэж байжээ.
Мөн Далай Лам хэлэхдээ түүний дараагийн дүр улс төрд огт хамаагүй хүн байх болно гээд түүний шашин номын нөлөөллийн хүрээнд Хималайн хойд нутаг (Энэтхэг), Монгол багтдагийг сануулсан юм.
Эндээс үзвэл 15 дугаар Далай лам Төвдөөс биш, дээр өгүүлсэн Энэтхэгийн хойд хэсэг болон Монголын аль нэгээс төрж магадгүй юм гэж судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: India Today
Сэтгэгдэл байхгүй байна