• Эхлэл
  • Цагдаа нар буугаар сүрдүүлээгүй гэв

Цагдаа нар буугаар сүрдүүлээгүй гэв

2017/08/14

Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр буюу хорооллын эцэст байх 12-р байрны гадна байх явган хүний замыг хааж хашаа барьсан.

Улмаар энэ асуудлыг эсэргүүцсэн оршин суугчдыг цагдаа нар очиж буугаар буудаж сүрдүүлсэн гэх мэдээлэл твиттер болон сошиал орчинд тарсан. Энэхүү мэдээллийг цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс үгүйсгэж байна.

Тус газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан хэлэхдээ “Тэнд манай цагдаагийн алба хаагчид очиж хэв журам сахиулсан. Буутай цагдаа огт байгаагүй” гэлээ. Ямартай ч тус байрны оршин суугчид зам хааж тэмцсэний эцэст хашааг буулгуулж чаджээ.

Эх сурвалж: medee.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна