Улаанбаатар хотын хэмжээнд 08-р сарын 14-ний өдрийн 05:00 цагаас 08-р сарын 15-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1866 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 70, зөрчлийн 1452, согтуугийн 379, зам тээврийн ослын 344, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Мөн өчигдөр Орхон аймагт хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланд тус сумын харъяат 48 настай эрэгтэй нас барсан байна. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна