• Эхлэл
  • Шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалт зарлалаа

Шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалт зарлалаа

2017/08/15

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарлалаа.

Дээрх шүүхүүдийн шүүгчийн суурь шалгалт болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг энэ оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 14-ний хооронд зохион байгуулах юм.

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 21-нээс ирэх сарын 2-ныг хүртэл Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба хүлээн авна.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж харна уу. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна