• Эхлэл
  • Шинэ орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт өндөр, Сонгинохайрханд хямд байна

Шинэ орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт өндөр, Сонгинохайрханд хямд байна

2017/08/15

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 7-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 7-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.00 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0,28%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0,74 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 7-р сарын үр дүнтэй харьцуулахад 1,16  хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

-Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 1,48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,07 хувиар буурсан хэвээр байна.

-Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,23%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,23 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,30 хувиар буурсан үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индекс, 2017 оны 7-р сар

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС

Орон сууцны үнийн индексийг 2013 оны 1 дүгээр сараас тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн. 2 жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ ОСҮИ анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байна.

Зураг2 жишээ: Баянзүрх дүүргийн 14-р хороо, Цагаан хуаран хотхонд 2016 оны 7 дугаар сард орон сууцны 1 м2 дундаж үнэ 1,672,659 төгрөг байсан бол 2017 оны 7 дугаар сарын байдлаар 1,641,324 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурсан байна.

Шинэ орон сууцны үнэ

Зураг3: Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна. 

Хуучин орон сууцны үнэ – 2 өрөө байр

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ  нь 2017 оны 7 дугаар сарын байдлаар 72,698,000 төгрөг болж өмнөх сараас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.16 хувиар тус тус буурсан байна.

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Эх үүсвэр: “Тэнхлэг зууч” компанийн сар бүрийн тооцоолол


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна