• Эхлэл
  • Өнөөдөр түр зуурын бороотой

Өнөөдөр түр зуурын бороотой

2017/08/16

Өглөө 05 цагт Улаанбаатарт18 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Нийслэл хотод өдөртөө 25-27 хэм дулаан, үүлшинэ. Дуу  цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар  22-27 градус дулаан байна.

Өнөөдөр төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна