Өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд “Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээ болох юм. Тус арга хэмжээний гол зорилго нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулахад оршиж байгаа аж.
Энэ онд нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар сарын 19-нд гаргасан “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа эхлүүлж, зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 18-ны хооронд нийт 25432 хүүхэд амраажээ.
Эх сурвалж: medee.mn
Сэтгэгдэл байхгүй байна