• Эхлэл
  • Халдвартын эцсээс Нарантуул зах хүртэлх зам ашиглалтад орно

Халдвартын эцсээс Нарантуул зах хүртэлх зам ашиглалтад орно

2017/08/16

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тус зам нь Халдвартын эцсээс "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд 7м өргөн, 2 талаараа 1,5м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй юм. Гүйцэтгэгчээр “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл шалгарч, нийт 986 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна