• Эхлэл
  • Хорихоос оргоод 23 жил болсон иргэнийг илрүүлжээ

Хорихоос оргоод 23 жил болсон иргэнийг илрүүлжээ

2017/08/18

Баян-Өлгийн аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хорихоос оргоод 23 жил болсон иргэнийг илрүүлжээ.

Тодруулбал цагдаагийн албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран ажилласны дүнд нас барсан гэх оргодол Т-г тус аймгийн нутаг дэвсгэрээс энэ оны зургадугаар сард илрүүлсэн байна. Ингээд оргодол Т-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Т нь 1993 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн байж. Тэрбээр Баян-Өлгий аймаг дахь Хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 1993 оны аравдугаар сард оргож Казахстан улс руу зугтсан аж. Улмаар өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт, бичиг бүрдүүлж бусдаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлжээ.

Ингээд 2009 онд аймгийн Прокурорын газраас оргодол Т-д холбогдох хэргийг нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” гэнэ. Энэ хуурамч бичиг баримтыг өөрөө бүрдүүлсэн үү, оргодол олдохгүй байсны улмаас хуулийн хугацаанд Прокурорын байгууллага хэргийг хаасан уу гэдгийг одоогоор шалгаж байгаа аж.

Эх сурвалж: news.zindaa.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна