• Эхлэл
  • Ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт хүргүүлэв

Ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт хүргүүлэв

2017/08/22

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны есдүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ.

Тэрээр дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэж үзсэн байна. Тодруулбал, улсаас хүүхэд бүрт олгодог 20000 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах, Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр “Чингис” бондын эргэн төлөлт болох 500.0 сая доллар, мөн оны тавдугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах. Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах, төсөвт тодотгол хийж, багш нарын зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах гэсэн үндэслэлийг нэрлэсэн байна.

УИХ-ын тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах хууль  эрхзүйн боломжтой аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна