• Эхлэл
  • Коксжих нүүрсний үнэ өснө

Коксжих нүүрсний үнэ өснө

2017/08/22

Өнөөдрийн байдлаар манай улсаас экспортод гарч байгаа нүүрсний дийлэнхийг Гашуунсухайт-Ганц модны боомтоор тээвэрлэж байна.

Зургадугаар сарын байдлаар 1600 машин нүүрс тээвэрлэж байсан бол өнөөдөр 400 орчим машин нэвтэрч байгаа нь Хятадын талаас шалгалт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ.

Өнгөрөгч долдугаар сард манай улсаас экспортод гаргасан баяжуулсан коксжих нүүрсний дундаж ханш тонн тутамдаа 139 ам.доллар байсан бол боловсруулаагүй коксжих нүүрсний дундаж ханш 107 ам.доллар хүрчээ.

БНХАУ-ын Засгийн газрын бодлогоос гадна Шандон зэрэг гол мужид коксжих нүүрсний компаниуд олборлолтоо танаж байгаа нь үнэ ханш өсөхөд эерэгээр нөлөөлж байна. Ингэснээр ойрын нэг жилийн хугацаанд үнэ ханш тогтвортой байх төлөвтэй байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна