• Эхлэл
  • Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барилаа

Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барилаа

2017/08/23

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгээ өнөөдөр МАН-ын нэр бүхий 30 гишүүн УИХ-д өглөө.

Түүнийг анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан гэв. Мөн гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан гэдгийг гишүүд онцолж байлаа.

 Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монголын нийт ард түмэн одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан учраас дээрх гишүүд хуульд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна. УИХ-ын дарга эзгүй байгаа тул тэд албан үүргийг нь гүйцэтгэж буй УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардуулах юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна