• Эхлэл
  • Засгийн газрыг огцруулахаар хэн хэн гарын үсэг зурав

Засгийн газрыг огцруулахаар хэн хэн гарын үсэг зурав

2017/08/23

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Үндсэн хуулийн 43.4 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна. Ж.Эрдэнэбат анх томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг гаргалаа.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын эрх ашигт бус, цөөн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болсон. Хуулийн зөрчилдөөнтэй, эрх ашгийн зөрчилтэй шийдвэрүүд гаргаж байна. Мөн саяхан болсон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг гаргаж байна” гэсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулах бичигт нийт 30 гишүүн гарын үсэг зураад байна.Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар, Н.Учрал, Б.Жавхлан, Я.Содбаатар, Д.Сарангэрэлын МАН-ын 30 гишүүний нэр байгааг доорх зургаас харж болох юм. 

Эх сурвалж: eagle.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна