• Эхлэл
  • Уулархаг нутгаар нойтон цас орно

Уулархаг нутгаар нойтон цас орно

2017/08/23

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш нойтон цас орж байгаа аж. Тэгвэл Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөө маргаашдаа уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байгааг анхаарууллаа.

Мөн "Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 21-ний үүрээр бага зэргийн хур тунадас орж, шөнөдөө хасах градустай хонолоо. Гэвч энэ нь бороотой холилдон орсон учраас нойтон цас болон хувирсан. Борооны хэмжээ 14 мм-т хүрсэн. Түүнчлэн Алтайн нуруу, Баян-Өлгий, Хөвсгөлийн хойд талын сумдаар шөнөдөө 0-4 градус хүрч хүйтэрсэн. Ренчинлхүмбэ сумын төвд орсон цасны зузаан хоёр см байна" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна