• Эхлэл
  • ”Мэдээллийн цаг” болов

”Мэдээллийн цаг” болов

2017/08/23

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 8 дугаар сарын 23-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж ойрын хугацаанд хийгдэж буй томоохон айлчлал, арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 8 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд болсон Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний 3 дахь удаагийн уулзалт болон 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Москва хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Үндэсний дарга нарын уулзалтын үр дүнгийн талаар мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израил Улсад айлчлах, 2017 оны 8 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо болох Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын VIII дугаар уулзалтад оролцох талаар болон 2017 оны 8 дугаар сарын 22-23 өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.Моргуловын айлчлалын талаар тус тус мэдээлэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна