• Эхлэл
  • Оюутны дотуур байрны төлбөр

Оюутны дотуур байрны төлбөр

2017/08/24

Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд амьдрах байрны асуудал нэлээд хурцаар тавигддаг. Нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэх судалгаа бий.

Гэвч жилд 15 мянган оюутан Улаанбаатар хотын хэмжээнд байх 44 байранд амьдардаг. Өөрөөр хэлбэл нийт оюутнуудын ердөө 10 хүрэхгүй хувь нь оюутны дотуур байранд амьдардаг гэсэн үг юм.

Харин эдгээр оюутны байрны төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ жил ч мөн дотуур байрны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ. Монголын оюутны холбооны мэдээлсэнээр оюутны байрны төлбөр 450-850 мянган төгрөгийн хооронд байгаа аж.

Эх сурвалж: times.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна