• Эхлэл
  • Сугалаанд таарсан хүүхдийн эцэг эхийн утсанд мессеж очно

Сугалаанд таарсан хүүхдийн эцэг эхийн утсанд мессеж очно

2017/08/25

Төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэхүү цахим бүртгэл өчигдөр дуусаж өнөөдөр сугалаа нь явагдаж байна.

Сугалааг Нийслэлийн Боловсролын газар болон цэцэрлэгээс хараат бусаар, автомат системийн түүврээр явуулах юм байна. Өөрөөр хэлбэл санамсаргүй түүврийн аргаар сонгогдоно гэсэн үг.

Ийнхүү сугалаанд таарсан хүүхдийн эцэг эхийн утсанд мессеж очно. Тухайлбал "танай хүүхэд Баянгол дүүргийн 66-р цэцэрлэгт орохоор боллоо" гэсэн утгатай мессеж очно гэсэн үг аж. Тиймээс завгүй эцэг эхчүүд цэцэрлэг дээр очилгүйгээр хүүхдээ орсон эсэхийг мэдэх боломжтой юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна