• Эхлэл
  • Манай улсын 29 иргэн, 35 ААН оффшор данстайг тогтоожээ

Манай улсын 29 иргэн, 35 ААН оффшор данстайг тогтоожээ

2017/08/25

Авлигатай Тэмцэх Газраас оффшор болон 60 тэрбумын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "Эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох асуудлыг 2016 оны наймдугаар сард нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ, АТГ-ын гурван байгууллагын ажлын хэсэг ажиллаж байна. 2016 оны сонгуулиас хойш төрийн албанд шинээр томилогдсон 1,400 гаруй иргэнийг байцаасан.

Оффшортой холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Эдгээрээс Монгол Улсаас оффшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон. Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг шалгаж байгаа. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авч байна. 29 иргэнээс 23 нь төрийн албан хаагч" гэв. 

Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан уриалга гаргасан. Тэрээр оффшор данснаас 49 хоногийн дотор мөнгөө Монгол руу татахыг уриалсан юм.

Энэ хугацаа ирэх сарын 18-нд дуусна. Одоогоор Монгол руу мөнгөө татсан нэг ч ААН, иргэн байхгүй байна гэж АТГ-ын газрын дарга нар мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна