• Эхлэл
  • Монголын дасгалжуулагчдыг ”Rio 2016”-ын дэвжээнээс хөөсөн шүүгч уучлалт гуйжээ

Монголын дасгалжуулагчдыг ”Rio 2016”-ын дэвжээнээс хөөсөн шүүгч уучлалт гуйжээ

2017/08/25

Францын нийслэл Парис хотноо чөлөөт бөхийн “Парис-2017" ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон түрүүлж, алтан медаль хүртэн Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандууллаа.

Энэ үеэр “Рио 2016” оны олимпийн наадмыг шүүж, Монголын хоёр дасгалжуулагчийг дэвжээнээс хөөж байсан шүүгч Монгол Улсаас дэлхийн тав дахь дэлхийн аварга болсон ОУХМ П.Орхонд баяр хүргэхийн зэрэгцээ монгол дасгалжуулагчдаас уучлалт гуйн, улмаар хамтдаа зургаа татуулсан байна.

П.Орхоны дасгалжуулагчаар "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, Цэрэнбаатарын Цогтбаяр нарын ах дүү дасгалжуулагчид ажилладаг билээ.

Түүхийг эргэн сөхвөл өнгөрсөн онд болсон "Рио 2016" олимпийн наадмын шүүгчид Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдааныг илтэд буруу шүүсний улмаас түүний дасгалжуулагч багш Б.Баяраа, ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар олимпийн дэвжээнээ хувцсаа тайлан шидэлж эсэргүүцлээ илэрхийлсэн нь багагүй дуулиан дэгдээсэн юм. 

Эх сурвалж: times.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна