• Эхлэл
  • АТГ У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж, эвлүүлэг хийсэн гэх хэрэгт яллагдагчаар татах санал хүргүүлэв

АТГ У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж, эвлүүлэг хийсэн гэх хэрэгт яллагдагчаар татах санал хүргүүлэв

2017/08/25

АТГ-ынхан сар бүрийн 25-ны өдөр мэдээлэл өгөхөөр болжээ. Энэ удаагийн хурлаар цаг үеийн хэд хэдэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэргийн мөрдлөгийн явцын талаар мэдээлэл өглөө. Энэ хэргийг шалгуулах хүсэлт тус газар Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газраар дамжин наймдугаар сарын 7-ны өдөр тус хэлтэст ирж шалгагдаж байгаа гэв. Энэ хэрэгт одоогоор 9 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Мөрдөн байцаалтын ажиллагаанд мөрдөн байцаагч прокурорт саналаа хүргэүүлж прокуророос шийдвэрээ гаргаж байж мөрлөн байцаалтын тодорхой ажлууд явагддаг. Өнөөдрийн байдлаар энэ хэрэгт дээр тогтоосон байдлууд гэвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны долоодугаар сард төрсөн дүү У.Отгонбаяр өөрийн хамаатны хүмүүсээрээ дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан.

Энэ асуудал дээр яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд явагдаж байна гэв.

Энэ асуудал дээр захиалагч нь хэн бэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэлдэг нотолгоо одоогийн байлаар нотлон тогтоогдоогүй гэдгийг АТГ-аас дуулгалаа.  

Эх сурвалж: eagle.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна