• Эхлэл
  • У.Хүрэлсүхийн албан тушаалаа хүлээлгэн өгөх асуудлыг хэлэлцэнэ

У.Хүрэлсүхийн албан тушаалаа хүлээлгэн өгөх асуудлыг хэлэлцэнэ

2017/08/29

Өнөөдөр 10:00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах товтой байна. Тус байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 30 гишүүний өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийн албан тушаалаа хүлээлгэн өгөх асуудлыг хэлэлцэн УИХ-ын чуулган руу оруулах юм байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дуусахтай зэрэгцээд УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдаж, уг асуудлуудад баримтлах байр сууриа нэгтгэх ажээ.

 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 29, 30-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 29-ний Мягмар гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

08 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 08 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналын тухай.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна