• Эхлэл
  • Хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хүсэв

Хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хүсэв

2017/08/29

УИХ-ын даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар намын бүлгүүд болон байнгын хорооны хуралдах хуваарийг баталсан байна.

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Харин маргааш МАН-ын бүлэг 10.00 цагт эл асуудлаар хуралдах хуваарьтай байна.

Намын бүлгүүдийн санал дүгнэлтийг энэ сарын 30-ны лхагва гаригт хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг удаа дараа хууль зөрчсөн шийдвэр гаргасан, ард түмний эрх ашгийн төлөө ажиллаагүй гэх үндэслэлээр огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлээд буй юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна