• Эхлэл
  • Зүүн эргэхийг эсэргүүцсэн тайван жагсаал болно

Зүүн эргэхийг эсэргүүцсэн тайван жагсаал болно

2017/08/30

Өнөөдөр төв зам дагуу зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн тайван жагсаал болно.

Жагсаал 10.00 цагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадаа болно.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс наймдугаар сарын 15-наас эхлэн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон.

Энэ шийдвэрийг үндэслэл муутай, судалгаа тооцоогүй гаргасан, цаг үеэ олоогүй иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа тул ийнхүү жагсахаар болжээ.

Наймдугаар сарын 28-нд дээрх долоон уулзварын нэгийг нь хассан. Тодруулбал, замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгосон юм.

Эх сурвалж: eagle.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна