• Эхлэл
  • Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалт болно

Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалт болно

2017/08/31

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж буй.

Энэ хүрээнд “Фронтиер” /info@frontier.mn/ үнэт цаасны компанитай хамтарч ирэх сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2017” чуулга уулзалт зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа харилцан ярилцан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, харьяа салбарын байдал, цаашдын төлвийг хэлэлцэнэ.

Мөн Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдлагууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн тогтвортой байдал бүрдүүлэхийн төлөө хийж байгаа ажлаа танилцуулахаар төлөвлөжээ. Олон нийтэд нээлттэй чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс урьж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна