• Эхлэл
  • Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Улаанбаатарт 22 хэм дулаан байна

2017/09/01

Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ : 1-нд нутгийн баруун хагаст, 2-3-нд ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2,3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 2-нд зарим газраар, 5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 3,4-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 2,3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс, 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр дулаарна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна