• Эхлэл
  • Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ

Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ

2017/09/01

Өнөөдөр хуралдсан НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ц.Сандуй НИТХ-ын дарга болон Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа тус тус хүлээлгэн өгөх өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өгсөн талаараа мэдээлэл хийжээ. 

Тэрбээр энэ үеэр, "2012 онд хөсөр хаягдсан Нийслэлийн МАН-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан.

2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир Нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг гурав дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир би өмнө нь ч ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан.Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байв.

Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч НИТХ-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгч байна" хэмээн ярьжээ.

Одоо НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүсэлтийг НИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Харин нийслэлийн МАН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь МАН-ын Удирдах Зөвлөлөөр хэлэлцэж ажлаас чөлөөлөгдөх эсэхийг нь шийдэх юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна