Техас мужийг “Харви” нэртэй хар салхи дайран өнгөрсөний дараа 15 хүн амиа алдаж, 3000 орчим хүн орон гэргүй болсон билээ.Мөн муж даяар усанд автсан бөгөөд өнөөг хүртэл хагас сая хүн хорогдох байрт амьдарч байна.
Жүжигчин Сандра Буллок Техас мужийн үерт нэрвэгдсэн ард иргэдэд нэг сая ам. долларын хандив өргөжээ. Улаан Загалмайн нийгэмлэгээс гаргасан мэдээлэлд дурдсанаар олон жил тус байгууллагад хандив өгч буй тэрээр даваа гарагт Техасын иргэдэд тусламжийн гараа сунгасан аж.
Тэрээр “Би ийм зүйл хийж чадаж буйдаа үнэхээр баяртай байна. Бид бүгд бие биенээ харж хандаж байх нь чухал юм” гэжээ. Хэдийгээр шуурганы хүч суларч, хохирлын хэмжээ багассан боловч Техас болон Луйзиана мужуудад ширүүн бороо, үерийн гамшиг арилаагүй хэвээр байна.
Улаан Загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Элизабет Пенниман “Ийм хүнд хэцүү цаг үед, гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламжийн гараа сунгаж буйд талархаж байна. Харви хар салхи шиг байгалийн гамшгийн дараа ийм хандив хамгийн их хэрэг болдог бөгөөд хоол, хүнс, орох оронгүй болсон хэдэн мянган хүнд туслах боломжтой боллоо” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл байхгүй байна