• Эхлэл
  • Он гарсаар 815 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар 815 хүний амь насыг авран хамгаалжээ

2017/09/01

Он гарсаар Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд 815 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 3217 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас  154  хүн амь насаа алджээ, 58 хүн гэмтэж бэртэн 533,0 мянган толгой мал хорогдож, 16,0 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 7-оор буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 15-аар нэмэгдсэн.

Мөн 2017 оны 8 дугаар сард эрэн хайх, аврах ажиллагааны 277, тээврийн хэрэгслийн ослын 73, нийт 350 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 837 хүнд анхны тусламж үзүүлэн, 85 хүний амь насыг аварчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна