• Эхлэл
  • Улаанбаатарт 14-16 градус дулаан

Улаанбаатарт 14-16 градус дулаан

2017/09/04

Өнөөдөр нутгийн зүүн хагаст  усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг  цаг уурчид анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо орно.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  23-28 градус,  Увс нуур болон  Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус,  бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна