• Эхлэл
  • ДАШТ-ийг Монгол бүсгүй шүүж байна

ДАШТ-ийг Монгол бүсгүй шүүж байна

2017/09/04

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий шүүгчээр Олон улсын шүүгч Т.Энхцэцэг ажиллаж байна. Тэрбээр 2015 онд олон улсын шүүгчийн болзол хангаж, IJF-ын цуврал тэмцээний шүүгчээр ажиллаж буй юм.

Сонирхуулахад, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин эх орноосоо анхлан жүдо бөхийн олон улсын шүүгчээр ажиллаж байсан бол түүний залгамж халааг гавьяат тамирчин Д.Баттулга, Олон улсын шүүгч Д.Энхтүвшин Б.Ууганбаатар, Г.Нямцогт, М.Бөхбат, Т.Энхцэцэг нар авчээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна