Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг засаг” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Статистикийн байгууллагын мэдээлэл боловсруулах чадавхыг бэхжүүлэх” дэд бүрэлдэхүүн хэсгийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ.
ХБНГУ-ын Холбооны статистикийн газартай Хосолмол түншлэлийн гэрээ байгуулж, статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх дэд төслийг хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр энэ төслийн үр дүнг танилцуулах, дүгнэнэ.
Туушин зочид буудалд 10.00 цагт эхлэх хуралд ХБНГУ-ын статистикийн газрын төлөөлөгчид, “Ухаалаг засаг” төслийн захирал, ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Ч.Даваажамц, “Ухаалаг засаг” төслийн зохицуулагч Ч.Нургул болон төслийн бусад төлөөлөл, БСШУСЯ, Татварын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв болон статистикийн салбарын албан хаагчид оролцоно.
Эх сурвалж: ҮСХ
Сэтгэгдэл байхгүй байна