• Эхлэл
  • Эсгийн дээр урласан “Монголын нууц товчоо”-г төв талбайд дэлгэнэ

Эсгийн дээр урласан “Монголын нууц товчоо”-г төв талбайд дэлгэнэ

2017/09/07

Уг бүтээлийг Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны арванхоёрдугаар сарын 28-наас энэ оны гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд урлан бүтээжээ.

Бүтээлийг урлах явцад 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна.

108 метр урт энэхүү эсгий ширмэл бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна. 

Энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг 21аймаг болон ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатны 5000 гаруй урлаач, үйлчид оролцож хоёр жилийн хугацаанд урлажээ.

Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна