Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдиийн холбоо, Австралийн Улаан загалмайн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хөдөө орон нутгийн малчид болон хот суурин газрын гамшгийн даван туулах чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хэнтий аймгийн Баян-Овоо сумын IV багийн “Төл таван эрдэнэ” малчны бүлэгт өвөлжөө барьж өгөх ажлыг Сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.
Сонгогдсон малчны бүлэг нь цөөн малтай болон малжуулах төсөлд хамрагдаж малтай болсон залуу малчид нэгдэж байгуулсан бүлэг юм. Нийт 436 м.кв талбайтай саравч, өвсний хашаа бүхий өвөлжөөг 2017.08.18-ны өдөр Улаан загалмай хорооны арга зүйч Б.Долгор, нягтлан бодогч Т.Баярмаа, АШХорооны нарийн бичгийн дарга Ж.Бавуудорж, аймгийн ХХААГазрын МБТУХХМэргэжилтэн Г.Ирээдүймөнх, Баян-Овоо сумын ЗДТГ-ын дарга Б.Сарантуяа, нягтлан бодогч Г.Баасансүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг "Төл таван эрдэнэ" малчны бүлэгт хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл байхгүй байна