Coal Mongolia 2017 чуулган долоо дахь жилдээ болж байна Нүүрсний салбарынхан буюу нүүрс олборлогч уурхайнууд, тэдгээрт бараа материал ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яам, эдгээр яамдын агентлагийн мэргэжилтнүүд болон нүүрсний гол хэрэглэгчид болох урд хөршийн худалдан авагчид чуулж байна.
Долоо дахь удаагийн "Coal Mongolia 2017" хөрөнгө оруулагчдын чуулганыг нээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав үг хэллээ. Энэ удаагийн чуулганы гол зорилго нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Учир нь нүүрсний уурхайнууд бүх хүчин чадлаараа ажиллаж жилд 60 сая тонн нүүрс олборлосон. Гэвч өнгөрсөн онд үүний ердөө талыг буюу 26 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон байна.
Энэ удаагийн чуулганд БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Иймд зөвхөн нүүрс олборлогчид төдийгүй нүүрс худалдан авагчид ч оролцсон хурал болж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд олзуурхаж байна.
Чуулганы хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.
Сэтгэгдэл байхгүй байна