Өнөөдөр ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИАС “ТОСК-999” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх эхний аймгууд болох Дорноговь, Өмнөговь аймгуудын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулах арга хэмжээ Барилгачдын талбай дээр 13-15 цагийн хооронд болно.
Төрийн орон сууцны корпораци энэ оны долдугаар сараас ТОСК-999” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргээс эхлүүлсэн билээ.
Өнөөдөр “Барилгын салбарын 91 жилийн ой, барилгачдын баяр 2017” арга хэмжээг угтан “ТОСК-999” хөтөлбөрийн хүрээнд:
- “ӨМНӨ-999” төсөл-ийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЗДТГ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Сауси говь сэндс ХХК, Монгол-333 ХХК-тай,
- “ДОРНО-999” төсөл-ийг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвд хэрэгжүүлэх зорилгоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Дорноговь аймгийн ЗДТГ,Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ, “Дорноговь аймгийн нутгийн зөвлөл”-тэй хамтран ажиллах гэрээг байгуулж байна.
Дээрх төслүүдийн хүрээнд эхний ээлжинд Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 3 давхар 9 айлын 6 блок нийт 54 айлын орон сууцны барилга усгарлтын ажлыг энэ оны 9 дүгээр сард эхлүүлэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна