Мэдээж энэ бол маш өргөн хүрээтэй, нарийн асуудал. Гэхдээ яг энэ асуултад хариулч өгч чадах сургалтыг "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ, "JCI централ” байгууллагууд хамтран зохион байгуулав.
Энэхүү сургалтыг цаашид 14 хоног тутамд зохион байгуулах бөгөөд эхнийх нь "Контент маркетингийг хэрхэн амжилттай бүтээх вэ?” сэдвийн дор амжилттай болж өндөрлөлөө.
Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр маркетинг, сурталчилгааны уламжлалт хэлбэр ард хоцрогдож, шинэ маркетингийн төрлүүд эрчимтэй хөгжиж, хүлээн авагч иргэд ч түүнийг хүсэх болсныг энэ удаагийн сургалтыг удирдан зохион байгуулсан "Контент маркетинг” ХХК-ийн захирал Д.Гэрэлт-Од онцлож байлаа.
Энэ цагт маркетинг хэрхэн өөрчлөгдөж буй талаар болоод маркетингийн сайн, муу жишээ дурьдан сонирхолтой хэлбэрээр итгэл тавьсныг оролцогчид ихээр сайшаав. Хэрвээ сайн контент бүтээж чадвал маркетинг хийх шаардлагагүй, харин муу контент нь хичнээн маркетинг хийгээд хэрэглэгчдэд хүрдэггүйг энэ удаад онцлосон юм.
Эерэг өөрчлөлт, хандлагыг бүтээх, түгээх чиглэлээр хоёр байгууллага түншлэлийн гэрээтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд дараагийн сургалтыг энэ сарын сүүлээр Нийслэлийн төв номын санд "Зөрчлийн тухай хуулийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтанд МҮСХНХ-ний 120 сэтгүүлч хамрагдах юм.
ЭХ СУРВАЛЖ:tur.mn
Сэтгэгдэл байхгүй байна