Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд 'Балдорж' шагнал гардуулах ёслол “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Ес дэх удаагийн “Балдорж” шагналын гранприг 'Үндэсний шуудан' сонины сэтгүүлч Б.Энхмарт 'Нулимстай бөхөн' нийтлэлээрээ хүртэв. Монголын шинэ үеийн сэтгүүлзүйн том төлөөлөгч, "Өнөөдөр" сонин "25 дугаар суваг" телевизийг үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсны нэрэмжит шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг. Өмнөх 8 шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж байсан бол энэ удаагийн шагналыг Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм.
“Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан юм.
2017 ОНЫ ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛИЙН ЭЗЭД
Л.Ганчимэг. 'Аавын эзгүйд' сурвалжлага (Өнөөдөр)
Г.Одгарав. “Хар тугалга” нийтлэл (GoGo.mn)
Ц.Оюундарь. Х.Шинэ-Од, “Дүрвэгсдийн жимээр” баримтат кино (МҮОНТВ)
Г.Батзаяа. Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ, 'Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ?' цуврал сурвалжлага, нийтлэл (МҮОНР)
Б.Баярмаа. Б.Ганбаяр, “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн сурвалжлага (Засгийн газрын мэдээ)
Ж.Сувдмаа. 'Хүдэрийг самарчид самарч байна' сурвалжлага (Өнөөдөр)
Б.Энхзаяа. 'Хогонд дарагдсан Хөвсгөл, Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна' (Зууны мэдээ )
Э.Хүрэлбаатар. 'Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна' (Өдрийн сонин)
Б.Ерөнтэй. 'Эмээлийн мөнгөн баавар буюу Эврика' (Open Door)
Э.Харцага. 'Халдлагад өртсөн туул' гэрэл зургийн сурвалжлага (Өнөөдөр)
“БАЛДОРЖ” ШАГНАЛТНУУД
2009 он - Б.Ганчимэг (“Үндэсний шуудан” сонин)
2010 он - Д.Оюун-Эрдэнэ (“Өнөөдөр” сонин)
2011 он - Ж.Гангаа (Өдрийн сонин)
2012 он - Г.Отгонбаяр (“Үндэсний шуудан” сонин)
2013 он - Ж.Тэгшжаргал (“Өнөөдөр” сонин)
2014 он - У.Ганбаяр, М.Буянбадрах (“Хүрээлэн амьд ертөнц” төсөл)
2015 он - Э.Хүрэлбаатар (Өдрийн сонин)
2016 он - Ц.Цэвээнхэрлэн (“Засгийн газрын мэдээ” сонин)
2017 он - Б.Энхмарт ('Үндэсний шуудан' сонин)
Энэ жилийн Шилдэг бүтээлээр шалгарсан Б.Энхмартын "Нулимстай бөхөн" нийтлэлийг дор дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна