ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх байсан билээ. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
ОУВС энэ талаархи албан ёсны мэдээллээ Монголбанкинд хүргүүлжээ. Уг нь хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос Төв банк Хятадын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ сунгаад байгаа юм. Харин бэлэн байдлаар Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-гийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар манай улсын дансанд орж ирсэн.
Тэгвэл шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа учир тус сангаас ийнхүү манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь энэ ажээ.
- Эхлэл
- ОУВС дараагийн шатны санхүүжилтээ хойшлуулжээ
ОУВС дараагийн шатны санхүүжилтээ хойшлуулжээ
2017/09/13
ИХ УНШСАН

Сенсаци
Д.Амарбаясгалан: Бизнес цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийг шуурхайлах хэрэгтэйХот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай.
Сэтгэгдэл байхгүй байна